ХУВИЙН НУУЦЛАЛЫН БОДЛОГО

 

Оршил

NSP- Эрүүл амьдрал - Америк стандарт  нь таны хувийн мэдээллийг хууль ёсны хүрээнд, шударга, ил тод байдлаар цуглуулах тал дээр хариуцлагатай ханддаг. Энэхүү бодлого нь таныг манай бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах эсхүл бидний санал болгож буй компьютерийн программ хангамж, манай вэбсайтыг (цаашид "Үйлчилгээ" гэх) хэрэглэх үеэр бидний болон манай аффилиат хамтрагч нарын цуглуулах мэдээллийг зохицуулна. Үг бодлогыг бид танаас ямар төрлийн мэдээллийг авдаг бөгөөд яаж хэрэглэдэг, мөн хэнтэй хуваалцдаг, хэрхэн хадгалж хамгаалдаг болохыг танд ойлгуулахын тулд боловсруулсан. Хэрэв та энэ бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол манай Үйлчилгээг авахгүй байвал зохино. Та манай үйлчилгээнд хандаж эсхүл түүний авснаар уг бодлогыг хүлээн зөвшөөрсөн хэрэг болох бөгөөд бид энэхүү нууцлалын бодлогыг манай үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн дагуу үе үе өөрчилсөн байж болно. Биднийг уг бодлогод нэмэлт өөрчлөлт хийсний дараа та манай Үйлчилгээг үргэлжлүүлэн хэрэглэсээр байгаа бол нэмэлт өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

 

13-аас доош насны хүүхдүүд

Манай Үйлчилгээ холбогдох хууль тогтоомжид заасан насанд хүрээгүй хүүхдүүдэд (13-аас доош насны хүүхдүүд эсхүл хууль тогтоомжид насанд хүрээгүй хүмүүс хэмээн заасан насны хүүхдүүд) (цаашид "Хүүхдүүд" гэх) зориулагдсан зүйл биш ба манай Үйлчилгээг Хүүхдүүд хэрэглэхийг хатуу хориглоно. Бид санаатайгаар, мэдсээр байж Хүүхдүүдийн хувийн нууцлалын мэдээллийг авахгүй. Хэрэв бид Хүүхдүүдийн хувийн мэдээллийг эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр санамсаргүй авсан гэдгээ тогтоовол, бид холбогдох хувийн мэдээллийг шууд устгана. Хэрэв бидэнд Хүүхдүүдээс эсхүл хүүхдийн тухай мэдээлэл очсон байна гэж та үзэж байгаа бол бидэнтэй даруй холбогдоорой.

 

Бидний авч цуглуулдаг мэдээллийн төрөл

Бид таны сайн дураараа бидэнд өгч хангасан мэдээллийг авч бүртгэдэг. Жишээлбэл, хэрэв та манай Үйлчилгээг авахаар бүртгүүлсэн бол, та магадгүй бидэнд өөрийнхөө нэр, утасны дугаар болон и-мэйл хаягаа өгсөн байж болно. Мөн та бидэн рүү и-мэйл илгээхдээ эсхүл хариу мэдээлэл өгөхдөө хувийн мэдээллээ өгсөн байж болно. Түүнээс гадна, та онлайнаар манай вэб сайт дээр байж болох судалгаанд хамрагдах, хүснэгт бөглөх, портал эсхүл бусад интерактив үйл ажиллагаанд оролцохдоо хувийнхаа мэдээллийг өгч болно, мөн манай вэб сайтаар дамжуулан худалдан авалт, хэлцэл хийхдээ түүнтэй холбоотой мэдээллийг өгсөн байж болно. Хувийнхаа мэдээллийг ийнхүү өгөх эсхүл эс өгөх нь үргэлж таны сонголтын асуудал байна. Хэрэв та хувийн нууцлалын мэдээлэл өгөх эрх мэдлээр хангагдаагүй бол хэзээ ч битгий тийм мэдээлэл өгөөрэй. Бид танаас дараах төрлийн мэдээлийг шууд авч цуглуулах магадлалтай:

  • таныг хувь хүний хувьд тодорхойлж болох мэдээлэл, тухайлбал, нэр, хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг ба тантай онлайн болон оффлайнаар холбоо барихад таныг тодорхойлох бусад мэдээлэл (цаашид "хувийн мэдээлэл" гэнэ);
  • таны тухай мэдээлэл боловч таныг хувь хүний хувьд тодорхойлох боломжгүй мэдээлэл; ба/эсхүл
  • та манай вэб сайттай хэрхэн яаж харилцдаг тухай мэдээлэл буюу интернетийн холболт эсхүл Үйлчилгээг авахдаа хэрэглэж буй таны төхөөрөмж.

Уг бодлого нь гуравдагч талын холбоостой эсхүл манай сайтаар дамжиж хүрэх сайтуудад хамаарахгүй. Бид гуравдагч талуудын мөшгөх технологийг хянах эсхүл яаж хэрэглэдэг болохыг нь мэдэх боломжгүй. Та тухайн сайтуудтай харилцаж байгаа бол тэдгээр гуравдагч талын хувийн нууцлалын бодлогод хамрагдана. Хэрэв танд ийм төрлийн сайтуудын талаар асуух зүйл байгаа бол та тэдгээр сайтын хариуцлагатай этгээдтэй шууд холбогдож асууна.

Түүнчлэн, та зарим мэдээллийг автоматаар хүлээн авч болно: Таныг манай вэб сайттай харьцахад бид таны төхөөрөмж, браузерын үйлдлүүд, хэвшил, зарим тодорхой мэдээлэл, тухайлбал, таны манай вэб сайт руу орж буй давтамж, таны компьютер болон интернетийн холболтын тухай мэдээллийг автоматаар цуглуулах технологи ашигласан байж болно. Бидний автоматаар цуглуулдаг мэдээллийн төрөлд таны хувийн мэдээлэл хамрагдахгүй. Автоматаар мэдээлэл цуглуулахад бидний ашигладаг технологид күүки хэрэглэсэн байж болно. Та браузерын күүкиг браузер дээрх зохих тохиргоог хийж хүлээн зөвшөөрөхгүй байж болно, харин ингэсэн тохиолдолд та манай вэб сайтын зарим хэсгийн үзэх боломжгүй болно. Хэрэв та күүки зөвшөөрөхгүй гэсэн тохиргоо хийгээгүй тохиолдолд манай систем таныг браузераа манай вэб сайт руу оруулахаар чиглүүлэх болгонд күүки гаргана.

 

Бид таны мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?

Таны талаар бидний цуглуулсан эсхүл таны бидэнд олгосон мэдээллийг, тухайлбал, манай Үйлчилгээг танд танилцуулахын тулд хүлээн авсан хувийн мэдээллийг бид таны хүссэн мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танд хүргэхийн тулд, мөн та яагаад өгөх болсон тэрхүү зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд, таны бүртгэл/захиалгын байдлын талаарх мэдээллийг хүргэхийн тулд, тухайлбал, хүчинтэй хугацаа дууссан, шинэчлэн сунгах тухай мэдэгдэл, мөн бид хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх ба та бидний хооронд байгуулсан гэрээт эрхээ эдлэхийн тулд, тухайлбал, төлбөр нэхэмжлэх, төлбөр авах зэрэг, мөн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх, түүнчлэн, таны зөвшөөрсөн бусад зорилгын төлөө ашигладаг. Хэрэв та Европын Холбооны иргэн, оршин суугч бол бид таны хувийн мэдээллийг GDPR (Мэдээлэл Хамгаалах Ерөнхий Журам)-ын дагуу тэгэх нэг эсхүл хэд хэдэн хуулиар зөвшөөрсөн үндэслэл байгаа тохиолдолд цуглуулж хэрэглэнэ. Энэ юу гэсэн утгатай вэ гэвэл бид таны хувийн мэдээллийг та нэг эсхүл хэд хэдэн тодорхой зорилгын төлөө зөвшөөрсөн тохиолдолд цуглуулан авч, хэрэглэнэ гэсэн үг, энэ нь бидний (эсхүл гуравдагч этгээдийн) болон таны хууль ёсны ашиг сонирхолд болон үндсэн эрх нь тэдгээр ашиг сонирхолтой зөрчилдөхгүй байхад шаардлагатай, мөн энэ нь таны ба өөр хэн нэгэн бодгаль этгээдийн амин чухал ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай, эсхүл хуулиар заасан шаардлагыг хангахад шаардлагатай.

 

Бид таны хувийн мэдээллийг хэнтэй хуваалцах вэ?

Бид хэрэглэгчдийнхээ талаарх нэгтгэсэн мэдээллийг үзүүлэх эрхтэй, мөн уг мэдээлэлд аливаа нэг хувь хүн, этгээдийг хязгаарлалтгүй тодорхойлох, тогтоох боломжгүй байна. Бид цуглуулж авсан эсхүл таны өгсөн хувийн мэдээллийг энэ журмын дагуу манай багийн гишүүд, агент, охин буюу салбар компани, бизнесийнхээ хэрэгцээний хүрээнд мэдэх шаардлагатай хамтрагч нарт, гэрээт бэлтгэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч болон манай бизнест дэмжлэг үзүүлдэг гуравдагч этгээдэд, Компани нэгдэх, салах, бүтцийн өөрчлөлт хийх, өөрчлөн байгуулах эсхүл түүнийг татан буулгах тохиолдолд худалдан авагч болон бусад өв залгамжлагч нарт, таны өгөх болсон зорилгыг биелүүлэхийн тулд, мөн таныг уг мэдээллийг өгөх үед бидний мэдээллэж байсан бусад зорилгын төлөө, ба/эсхүл таны зөвшөөрлийг үндэслэж, ил болгож болно.Мөн бид таны хувийн мэдээллийн нууцлалыг шүүхийн шийдвэр, хуулиар шаардлагатай эсхүл хуулийн процессын шаардлагыг хангахын тулд, түүнчлэн, засгийн газрын аливаа хүсэлт эсхүл зохицуулалтыг хангахын тулд, ба/эсхүл манай хэрэглэх нөхцлийг болон манайхтай хийсэн гэрээний гүйцэтгэлийг хангахын тулд, үүнд нэхэмжлэл гаргах ба төлбөр авах зорилгоор ил үзүүлж болно. Хэрэв бид үзүүлэх нь шаардлагатай эсхүл эрх, өмч хөрөнгө эсхүл тус Компани, түүний үйлчлүүлэгчид болон бусад этгээдийн аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай гэж үзсэн тохиолдолд.

 

Бид таны хувийн мэдээллийг хэрхэн яаж хамгаалдаг вэ?

Бид таны хувийн мэдээллийг бид эсхүл манай ханган нийлүүлэгчдийн байгаа аливаа бүс эсхүл улс оронд хадгалдаг. Бид таны хувийн мэдээллийг санамсаргүй алдах, зөвшөөрөлгүй нэвтрэх, ашиглах, өөрчлөх, задруулахаас хамгаалахын тулд зохистой үйл явцыг хэрэгжүүлж, шилдэг дадлыг баримталдаг. Харамсалтай нь интернетээр мэдээлэл дамжуулах нь бүрэн аюулгүй байдаггүй. Бид таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно, гэхдээ манай вэб сайт руу дамжуулсан таны хувийн мэдээллийн аюулгүй байдалд бид баталгаа өгч чадахгүй. Хувийн мэдээлэл дамжуулах аливаа тохиолдол нь таны эрсдэлд хамаарна Вэбсайт дээрх нууцлалын тохиргоо, аюулгүй байдлын арга хэмжээг зөрчихөд бид хариуцлага хүлээхгүй. Бид таны хувийн мэдээллийг цуглуулах болсон зорилго (ууд)-ыг биелүүлэхэд шаардлагагүй болох хүртэл эсхүл хуулиар шаардлагатай эсхүл зөвшөөрсний дагуу хадгалах болно, тэр хүртэл мэдээллийг нууцалсан, устгасан эсхүл тусгаарласан байна.

 

Таны мэдээллийг хянаж, засварлах нь

Та бидэнд өгсөн хувийнхаа мэдээллийг шалгах, засах, устгуулах хүсэлтийг манай и-мэйл:  [email protected] хаягаар холбогдож гаргаж болно. Хэрэв мэдээллийг өөрчлөх нь аливаа хууль тогтоомж эсхүл хуулийн шаардлагыг зөрчих үр дагавартай эсхүл мэдээлэл нь үнэн зөв бус гэж үзвэл мэдээлэл өөрчлөх тухай хүсэлтийг хүлээн авч зөвшөөрөхгүй байж болно. 

 

Бидэнтэй яаж холбоо барих вэ?

Асуух зүйл байгаа бол эсхүл энэ нууцлалын бодлогын болон манай энэ талаарх үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэхийг хүсвэл доорх мэдээллийг ашиглаж холбоо барина уу:

NSP- Эрүүл амьдрал - Америк стандарт  Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 13374, БГД, 4-р хороо, 2-р хороолол, 018-р байр, 16 тоот. Имэйл: [email protected]Утас: (+976) 99045997.

     

Powered by AWeber